Sunday, November 7, 2010

~Notebook~

Би тэмдэглэлийн дэвтэртээ аймар дуртай..Нэлээн хэдэн дэвтэр байдаг.Янз бүрийн л өнгөтэй,зурагтай , хэлбэр дүрстэй...Харин дотор нь янз бүрийн л юм бичдэг..Харин миний тэмдэглэлийн дэвтэр хэзээ ч дуусаж үзээгүй.Би дуустал нь хэзээ ч юм бичдэггүй.Магадгүй шинэ дэвтэр авах үэд бичдэггүй байж болох л юм.Зарим дэвтэрнийхээ цаасан дээр юм бичхээс хайран санагддаг.Цаас,зураг ,өнгийг нь хараад л гоё санагддаг..


Хамгийн анхны тэмдэглэлийн дэвтэр дунд зэргийн хар өнгөтэй бас хөөрхөн ногоон ягаан цэнхэр хүрээтэй,жижигхээн коноптой. Тэр дэвтрийг анх ээжээс авч байсан.Тэхдээ ээж дотор нь байсан цаасийг нь юм бичээд дуусгачихсан хаях гэж байхаар нь авсан.Дараа дэвтрээ гоё болгохын тулд өөрөө хөөрхөн зурагтай янз бүрийн цаас худалдаж аваад байнга сургууль руугаа авч явдаг байсан.Энэ дэвтэр надад түүх өгүүлдэг.




Хуудсыг нээхэд хамгийн түрүүнд энэ дэвтэр минийх шүү гэсэн шиг өөрийнхөө нэрийг биччихсэн бас нээсэн он сараа биччихсэн 2001.12.26 нд гээд...
Тэгээд доод хэсэгт нь 5р ангидаа Иркутск хотруу явж байсан миний багын зураг ...
Төрсөн өдрөөр найзууд өгч байсан откритууд...


.....цаашаа тэгсэн мөртлөө илүү дутуу юм тэмдэглэж огт бичээгүй нэлээн олон хуудас...бас хэдэн хайрын шүлэг тэр үедээ л гоё шүлэгнүүд байсан.....
.....тэгэж байтал 


2007.9.16 14:54 мин
.............  гэсэн нэг тэмдэглэл гарч ирж байна.....
тэр нэг хүнтэй муудалцаж байсан бүхий л тэмдэглэл мессеж,тэрний надад хэлсэн үг өгүүлбэр болгон бичээстэй байсан.....тихдээ би тэрийг одоо мартчихсан.....
тэгээд цаашаа.......нэг шүлэг


Таны дансанд хайр дурлал дүүрэн итгэл байна
Таны үйлчилгээний хугацаа надаас салах тэр мөчид дуусна
Та дансаа цэнэглэхийг хүсвэл зөвхөн намайг хайрла....


гэчихсэн хөөрхөн байгаа биз өнөөдөр гар утас зүгээр л энгийн хэрэглээ болсон цагт шүлэг хүртэл ийм сэдэвтэй хэхэ...
Жоохон байхдаа графит их сонирхдог байсан харин дараагийн хуудсан дээр өөрийнхөө нэрийг графит болгож бичсэн байна бас доор нь өөрийхөө жилийг зурчихсан...( Би могой жилтэй) 


бас нэг усан цэнхэр өнгийн бүдэгхээн хуудсан дээр Хятад ханзаар нэгэн хүнд зориулж бичиж байсан тэр өдрийн тэмдэглэл 2007.1.29 гэчихсэн...


Дараа нь нэлээн хуудас эргүүлхэд Winnie the Pooh-ын төрсөн өдрөө тэмдэглэж байгаа зурагтай нээх хөөрхөн хэсэг гараад ирсэн тэрэн дээр бичигдсэн зүйлс...


Happy Birthday to you !     2002.2.25 Өнөрзаяа -с
Би доор нь бичихдээ 13 нас хүрч байна гэчихсэн  :))


Дахиад доод талд нь ийм тэмдэглэл.....


2007.2.25
  Өнөөдөр миний төрсөн өдөр.Би маш их аз жаргалтай байна.Миний сайн найзууд надад зөндөө гоё бэлэг өгсөн надад сайхан байв!
Би том болжээ 18 хүрчихлэээ ......гэсэн одоо ингээд харахад гоё л санагдаж байна..


Дараагийн нүүр 12.Април.2010
    Словакиар бичсэн бутэн нүүр тэмдэглэл ...
тэгээд тэрнээс хойш эргүүлж байтал 5 жилийн өмнөх нэг тэмдэглэл гарч ирлээ....


2005.9.4 Ням гариг.....
   Ягаад ч юм бүү мэд сэтгэлд баахан юм бөглөрөөд санаа алдаад байх юм. Өөрийгөө ч ойлгохоо болилоо......................гээд нэлээн юм биччихжээ.Хятдад сурч байх үеийн тэмдэглэл бололтой ....нэг л хэцүү өдөр байсан байна .... =(


2004.6.4
  Гэрээ яаж цэвэрлэх дараалал байна хэхэ хийсэн ажлаа дараад дараад явчихсан..


2004.8.27нд  Бээжин авч явах зүйл....
гээд нэлээн ин юм доош нь цувуулаад биччихжээ...
   Тиймээ энэ үеийг хэзээ ч мартдаггүй.Дараа нь сайхан бичнээ анх гэрээсээ хол явж байхад ямар сэтгэгдэл төрж байсан тухай..........


2007.9.10нд  Словак руу авч явах зүйлс 
     Авч явах хэрэгтэй гэсэн болгоноо тэмдэглэсэн байна....энэний тухай бас бичнэ.
Ингээд хамгийн сүүлийн хэсэгт нь найзууд тэр үедээ л харьцдаг холбоотой байсан хүмүүсийнхээ утасны дугаарыг бичсэн байнаа гэж ...... 


Энэ дэвтэр миний цүнхэнд байнга явдаггүй ч би хаашаа хол явна харин үргэлж хамт явж байдаг...

1 comment:

  1. Бүх юмаа нуулгүй бичвэл гоё юм байна даа

    ReplyDelete