Сайхан өдөр байна баахан 1-ийн тоотой..
Маргааш нэг шалгалттай.... Тэр нь юунийх вэ? гэсэн чинь Эдийн засгийн онол..Хичээлдээ тийм гоц гойд биш ч гэсэн зарим эндэхийн хүүхдүүдийн хажууд хамаагүй юм мэддэг ч юм шиг заримдаа үгүй ч юм шиг хэхэ.Ямар ч байсан түрүүчийн 7 хоногт нэлээн суусан болхоор тал дааваагаа давчихсан харин өнөөдөр тал график энэ тэрийгээ цээжилчих юм бол тэгээл болчихно.Яагаад ч юм энэ шалгалтнаас айхгүй байхын юу болсын мэдэхгүй ...Би чинь тийм мундаг сурдаггүй шдээ.Ихэвчлэн шалгалтанд эртнээс бэлдэнэ гэж байхгүй.Дандаа л цагийг нь тулгадаг гэм биш миний зан.Дандаа л урд өдөр нь шалгалттай гэдгээ мэддэг эсүүл мэдсээр байжыж бэлдэхгүй явсаааар байгаад урд өдөр нь хальт харна ...тэгээл үсэрчиж байгаам чинь ичмээр гэдэг нь....
Харин сүүлийн үед бага унтдаг болоод байгааг ч хэлэхүү аягүй дажгүй бэлдээд овоо байгаа хичээлээ ч дажгүй ойлгодог болсон.Анх 1р курсэд байх үед интэрнетээс мэдээлэл монгол хэлээр олж чаддаггүй байлаа шд одоо бол мэдээлэл зөндөө болжээ...Зарим онолын хичээлүүд нэг бүрчлэн орчуулаад ойлгож чадахгүй байвал монгол хэлээр ерөнхий онолыг нь уншхад за тэгээл болчиж байгаам даа...
Өнөөдөр бас миний стипенд буусан тихдээ 2 сарийн байрны мөнгөө төлөөд тэгээл үлдсэнээр нь амьдрах ёстой.Энэ жил мөнгөө нэлээн цуглуулахгүй бол дараа жил гэж бас нэг хүнд жил намайг хүлээж байгаа. Өнөөдөр хичээл дээрээ нэг иймэрхүү л юмнууд бодох шивдээ хэхэ зарим хичээл дээр чин сэтгэлээсээ анхааралтай суух гэхээр өөрин эрхгүй ийм сонин сонин мөнгө төгрөгнөөс авхуулаад л ирээдүйгээ төсөөлөөд элдэв юм бодчихсон л байхын.Хэт мөрөөдөмтгий зан гэж .....
би ч гэсэн оюутан байхдаа цагийг нь ёс юм шиг тулгаж байж л хийдэг байсан тэглээ гээд нээх муудаагүй гэхдээ цагийн юмийг цагт нь хийж сурмаар л байгааеен ккккк. мөрөөдөлгүй болуул хүн чин яг далавчгүй шувуу л болийшдээ мөрөөдөөд бай яадийн
ReplyDeleteМиний блогоор орж ирээд миний бичлэгийг уншсанд баярлалаа.. =)
ReplyDelete