Saturday, November 20, 2010

Алхам алхамаар



Заа байзөө ойрд юм бичээгүй зав гарсангүй гэж худлаа хэлэх нь ч хаашаа юм.
Өчигдөр нээрээ микро эдийн засгийн шалгалтын хариу гараад би ч шалгалтын өмнө айхгүй байна гээд байсан тэгээл яг шалгалтаа бичих үедээ мэддэг ч юм шиг мэдэхгүй ч юм шиг болоод байсын..
за яахав тэгээд шалгалт өнгөрсөний дараа яагаад ч юм өөртөө итгэх итгэл навс унаад за яг л хийж чадаагүй юм байна гэж л бодож байсан.Тэгээд 7 хоног өнгөрсөний дараа буюу өчигдөр хичээлдээ жоохон хоцроод очиход багш байхгүй байсан.Би ч ашгүй дээ гэж бодоол хамгийн урд талын эгнээнд суусан.Нээх ч удалгүй багш ороод ирлээ би ч айж л байсан.Айхын хажуугаар бас хийчихсэн ч юм шиг санагдаад тэгээд багш хүүхдүүдийн нэрсийг уншаад ирц бүртгээд .....
-За та нар шалгалтын хариугаа сонссон уу ? гэж асууж байхын тэгсэн хүүхдүүд зарим нь мэднэ зарим нь мэдэхгүй гэнэ би бүр гайхаад заза гээл бодож байтал багш шалгалтын хариуг уншаад эхэлсэн ..Зүрх пал пал гээл би сандраад л.... Нэлээн хэсэг хүүхдийг 2 оноо 3 оноо гээл уншаал байхаар нь би бодсон л доо Заза эндэхийн хүүхдүүд ингэж муу хийж байгаам чинь би бол тодорхой хийгээгүйн байна гээл доошоо тонгойсон чинь багш миний нэрийг дуудаад надруу харсанаа 
-Та 5 оноо авсан байна ... Баяр хүргэе !....
гэж хэлхэд нь өөртөө итгээгүй ...Үнэхээр их баярласан зүгээр л нүүрэнд мишээл тодроод  инээгээл баймаар санагдсан.Хэрвээ хажууд хэн нэгэн байсан бол тэвэрч орилох байсан байх..нийт 30 хүүхэд шалгалт өгсөнөөс 11 хүүхэд хийгээгүй.Харин хийсэн 19 хүүхдийх нь нэг нь би ..за нэг иймэрхүү нэг өдөр өнгөрөөд дотуур байрлуугаа алхаж явж байхдаа гэнэт л хачин болов....Энэ зөвхөн эхлэл дахиад ард нь зөндөө даваа байгаа тэрийг би яаж давах вээ??? гэдгийиг бүтэн өдрийн турш өөрөөсөө бодож хайсан....
Энэ бол ердөө л эхлэл ....Цаашааа зөндөө шат байна !!! дахин дахин бодсон зөндөө шат байна гэдгийг ...Нэг л алдаа гаргаж бүдэрчих юм бол бүх итгэл найдвар унана.Харин яаж алхам алхамаар давах вэ???...........

2 comments:

  1. Жаргалтай байсан байна шд. Тиймээ цаашаа яг л энэн шиг зөндөө жаргалтай зүйл тохионо.

    Гое дуу байна өө. плэйлистэн дэхь дуунууд бүгд гое.

    ReplyDelete
  2. Sn uu?gadaadad surdag mgl huuhduud bugd ingedeg bhaa bi ch bas shalgaltiinhaa sedviig haraad l ehendee aa ystoi dajgui gaigui ym bndaa gj boddog.tegeed l yag hiigeed l irheer zarimiig n genet medhee boliod esvel ergelzeed eheldeg,,, yag ene uyd l Harahaas hiih n iluu hetsuu gdg ugiig dandaa sanadag. tegeed l shalgaltiinhaa daraa ter udur n shn amraad margaash n ahiad l hicheelee hiinedee gj hehe. tegeed l shalgaltiin hariu gartal yasan bol hiisen boluu ugui boluu, tegsnee zaa gaigui ym bsn ym chhin hiitsen bh oo gd l uur uuriiguu taivshruulaad l suujiidag. tegeed l hariu garhaar tanaih shig manai bagsh ingej shuud dung n heldgui.zgr l shuud neteed yvuulchdag.tegeed l avah ystoi onooniihoo yag taliig n avtsan bdg,urid n 10jild bas Mgldoo ih surguulid surdag bhad hezee ch D avchaad bayrlaj bgaagui dandaa goldog bsn iim muu avsan gj bodhoor hor shar hudluud daraagiin shalgaltandaa sn beldii gd l shunujin suudag bsn.tegsen end bol D gdg bol hamgiin sn dun Davchaad l bayrlaj bgaa ym chin A avna gdgiig bol martaj bn aa.hicheel orsnoos hoish 2udaa l A avsan .
    Emi chinii heldgeer tsaashid zunduu tom tom shat davaanuud bgaa. unasan ch gsn setgeleer unakui bj daraagiihiig n sn hiinedee gj hicheeh heregtei shuu bi uurtuu ene ugiig oird ih heldeg bolood bgaa.. :-D

    ReplyDelete