Monday, November 22, 2010

Амралт хэрэгтэй шиг байна



Стресс гэдэг зүйл миний толгойг бүрэн эзэмдээд хаант засаглал байгуулсан бололтой...Эхэндээ за жоохон ядраал биз гайгүй гээд бодоо яваад байсан сүүлийн үед харин үс маань туг тугаараа маш аймшигтайгаар унаж эхлэнгүүт өөрийн эрхгүй санаа зовоод өөртөө амралт тайтгарал өгхөөр шийдлээ.Магадгүй галзуу юм шиг өдөржин компьютер сахидагийн гай гарж байж болох юм л даа.Тэхдээ энэгүйгээр миний орчин тойрныг төсөөлөхийн арга байхгүй болчихно.Нэг л эзгүй болоод явчихдаг юм.
Одооноос эхлээд өдөр шөнөгүй боддог шалгалт шүүлэг хичээл ном яаана ийнээ гэдэг бодлуудаа хаяахгүй бол жилийн дараа үс цайгаад эхлэх ч юм билүү ай мэдкүү.Спорт чөлөөт цаг энэ тэр гээл зөндөө л байдаг.Яагаад ч юм тэгээд явы гэхээр заза оронд ни ганц үг ч болсон цээжлээд байсысан нь дээр гэж бодоол тэгээл явдаггүй.Илүү дутуу дутуу аймшигтай ихээр бодох их дэмий юм байна.Тихдээ надад сатаарах юм байхгүйл болхоор тэгээд л бодоод л байж байдаг.Ургуулан бодох дуртай хүн болохоор тэгээд бүүр ч ихийг бодно.Аан тэгээд бас их юм бодхын хажуугаар тамхи татдаг байсан одоо болихоор шийдсэн би тамхийг хаялаа.Өнөөдрөөс эхлэж татахгүй.Яахавдээ надад уг нь их хань болдог ч би өөрөө л хаяахгүй л бол тэр намайг хэзээ ч хаяхгүй.Одооноос эхлээд эрүүл мэндээ жоохон бодоё.Магадгүй бүүр хүгшин болчихоод би залуудаа тэгэж байхгүй яавдаа гээд харамсаад суухгүйн төлөө өөртөө эрс шинэчлэлт хийх болсон юм шиг байна хэхэ энэ удаад хэлсэндээ хүрнээ. Бас бясалгал хийж сурмаар л байна даан ч яаж хийх ёстойг нь мэдэхгүй. хэхэ заза би чаднаа хичээнэ... ^^

2 comments:

  1. тамхиа хаяарай амжилт. амарч байх хугацаандаа инээдмийн кино үзвэл стресс тайлагдаад юу ч бодохгүй сайхан байхдийн шдээ :-D

    ReplyDelete
  2. sacret garden сонсож байна

    ReplyDelete