Thursday, January 27, 2011

study hard ------ party harder



ишшшш миний муу блог байж л байна. Энэ дотор орж ирхэд яагаад ч юм сайхан байдын.Зүгээр л өөрийхөөрөө байх тэр сайхан мэдрэмж.
Энэ нэг сар миний хувьд зүгээр л нисээд өнгөрч байна.Зогсоо зайгүй уйгагүй хичээл хийгээд одоо үр дүнг нь үзэх тэр мөч.Аан тийм балай юм шиг саяны өнгөрдөг 2 дахь өдөр өгсөн шалгалтандаа уначихсан.Нэг талаар багш шар малтаад би тэр багшид гомдоогүй өөртөө бүр яаааааг боож үхэх гэж байлаа.Хүний мэдлэгээ гэж мундаг байгаа юм шүү өөрийн эрхгүй тэр багшийг дотроо бичрээд л инээгээд өнгөрсөн.Боломж гэж бидний эргэн тойронд үргэлж байж байдаг гэж боддын.Тийм ч болхоор тэр байгаа боломжоо хүн ашиглаж чадахгүй бол тэр хүн хммммм.Тэр мундаг багш надад боломж олгосон бас нөгөө багш одоо тэр 2ын итгэлийг алдвал би харин хамгийн азгүй хүн болох байхдаа.Анхнаасаа шалгалтын хуваарийг сайн зохиож чадаагүй болхоор яалтачгүй одоо намайг жинхэнэ будаа болгож байна......аан тийм итгэж чадах юмандаа л итгэж орсон дээр юм байлээ хичнээн найдваргүй юманд чухамхүү өөртөө итгэж ороод ч яах юм хүн бодит байдалтайгаа эвлэрэх сайхан юм хаа ч байхгүй шүү дээ тиймүү ..за тэгээд 2 долоо хоногийн дараа шинэ семестэр эхлэж байгаан байна.Бас монголд цагаан сар болж байгаа яагаад ч юм бүх юм дахиад л шинээр эхлэх юм шиг санагдаж байна.Аан тийм би бас энэ жил модонд суусан байлээ.Бас нэг шинээр бодсон юм гэвэл бясалгал хийж сурдаг юм билүү гэж бодож байна.Дотроо байгаа энэ бүх муу энергийг гаргамаар байна.Хий хоосон нэг тийм сайхан бие хөнгөрөөд л явчих юм шиг санагдаад байхын.Удахгүй арай завтай болоод ирхээрэ судлана энийг сайн бясалгал хийдэг болно.Залуу насанд бие гамнах хэрэгтэйн байна лээ шүү хүмүүсээ би бүр ухаараад байгаа.Чамд сайхан хүсэл тэмүүлэл зорилго байвал хамгийн түрүүнд эрүүл байжыж чи тэр бүхэнд саад бэрхшээлгүй хүрнэ шүү нээрээ хэхэх би л хэлж байгаа болхоос яалтачгүй үнэн үг тийм бус уу хэхэ .За өнөөдөр миний бас их үр дүнтэй өдөр байлаа.Учир нь өглөө 9 цагт босоод цай ундаа уучаад 10 цагаас хичээлээ хийж эхлээд 2 удаагийн завсарлага авч нийтдээ 14 цаг хичээлээ хийж суулаа.Уйгагүй уншсан бас бичсэн....тэгсэн гаран дээр цэврүү үсэрчихсэн байна хихи дунд хуруун дээр 2 жижигхээн цэврүү эрхий хурууны өндөг нил өвчин.Одоо харин Тунгалаг тамир романаа сонсонгоо унтлаа ^^

1 comment:

  1. Хэхэ блогтоо мэдээ нэмцэн байна шд. Их шаргуу үлгэр жишээ охин шүү. Надад чинийх шиг их тэвчээр байсан ч болоосой. Энд цагаан сар гээд бум бужигнаж тм түжигнэж байгаа.

    ReplyDelete